RSS

Хайрдаа

Чи тэнд, би энд нэг нэгнээ үгүйлнэ.
Чимээгүй үлээх салхинд хайраа дайж шивнэнэ
Чимх зүүдтэй нойрондоо хоёр биетэйгээ уулзаж
Чиний инээмсэглэл, миний сэтгэл зүүдэн дунд учирдаг аа.
           Чамаас минь өөр бүсгүй миний нүдэнд харагдахгүй
           Чамаас минь өөр бүсгүй миний зүрхэнд хайрлагдахгүй.
Үдшийн бүрийд би илүү дуртай, зүүдэндээ чамтай уулзах гэж
Өглөөний наранд бүр дуртай, утсаар хоолойг чинь сонсох гээд
Үдийн халуунд чамайгаа бодож өрөөндөө ганцаараа суух дуртай
Өдөр шөнө өглөө оройгүй зөвхөн чамайг л мөрөөдөх дуртай
           Чамаас минь өөр бүсгүй миний нүдэнд харагдахгүй
           Чамаас минь өөр бүсгүй миний зүрхэнд хайрлагдахгүй.
Нар сар од мичдийн гялбаа нүдний чинь очыг гүйцэхгүй
Намайг гэсэн сэтгэлийг чинь мянган бурхан гүйцэхгүй
Нүдийг минь чи өөрөөрөө дүүргэж орчлонг харахгүй болгосон болохоор
Нүгэлт энэ хорвоод чамаар хөтлүүлээд сохорсон ч яах вэ.
           Чамаас минь өөр бүсгүй миний нүдэнд харагдахгүй
           Чамаас минь өөр бүсгүй миний зүрхэнд хайрлагдахгүй.
Бүсгүй минь чи бид хоёрын төөрөг тавилан нэгэн жимтэй
Бүүр холын ирээдүйд чамтай хамт хүрэх жамтай
Алсаас даллах аз жаргал руу гараа сунгаач, хамтдаа алхъя
Ахиад жаахан удаан, тэрнээс хойш үүрд хамт байгаач, хайрт минь.
           Чамаас минь өөр бүсгүй миний нүдэнд харагдахгүй
           Чамаас минь өөр бүсгүй миний зүрхэнд хайрлагдахгүй.




  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Гоё өглөө

Өглөөний агаар цонхоор нэвтрэн орж ирнэ. Урд шөнө амласан ёсоороо чамайг зүүдлэсэн. Чамайг бодож байгаад унтахаар шөнө нь заавал зүүдэлдэг болохоор би шөнөд илүү дуртай. Чамтай зүүдэндээ уулзах гээд л тэр. Урд шөнө нээх сонин зүүд зүүдлэсээн. Том болохоор чинь ярьж өгнө за юу миний жижигхэн охин минь. Хоолоо сайн идэж байгаа юу? Гэдэс нь зөндөө том болох ёстой шүү за. Тэгэхгүй бол туранхай болчихно заа? Өнөөдөр энд сэрүүхэн байна. Би бороо орохнуу гээд л хараад байна. Орвол уг нь гоё оо. БОроон дуслаар шүлэг хэлхээд чам руу явуулахгүй юу. Би нөгөө хөнжлийнхөө даавуунуудыг бүгдийг нь аваад хаяцөөн. одоо дааваагүй хөнжилтэй унтаж байгаа. Бондгор юман дотор унтаж байснаас хамаагүй дээр ш дээ тийм ээ.  Өчигдөр чамтайгаа ярилцаад л гоё өдөр өнгөрсөн шүү. Орой мсж-ийг нь аваад би зөндөө их инээсээн. Яагаад ч юм төсөөлөөд л, яаж бичиж суугаа бол гээд л өхөөрдөөд инээд хүрээд л байсан. Аз жаргал хаалга тогшиж байна. Хоёулаа оруулах уу?

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Чиний минь...

Чиний минь сэтгэл
Чимх инээдээр чимсэн хонгор насны минь ганцхан гоёл
Чиний минь харц
Чийгтэй үдшийн цэлмэг тэнгэрийн үдшийн гялаан од шиг очтой
Чиний минь уруул
Час улаанаараа цасан дунд нуугдаж хоцорсон амтат жимс
Чиний минь хайр
Чихэнд биш зүрхэнд шивнэсэн дурлалын нандин үнэн түүх ээ...

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Инээмсэглэлд чинь хайртай.

Өглөөний мэнд хонгор минь. Бараг л өдөр болчихжээ. Унтаж унтаж сэрчихээд дөнгөж босч байгаа болохоор өглөө юм шиг санагдаад л. Өчигдөр ямар сонин зүүд зүүдлэвээ. Өвлийн үдэш чамайг гэрт чинь хүргэж өгөх гээд гараас чинь хөтлөөд алхаж явсан. Харин гэрийн чинь үүдэнд дүүг чинь хараад гайхсан шүү. Багаасаа хамт тоглодог байсан жаал байсныг хараад чи эгч нь юмуу гэж ирээд их гайхсан. Харин тэр нөхөр намайг хүргэн ахаа гээд их л баяртай байсан шүү. Даан ч энэ бүхэн зүүд юм даа. Найз нь танай дүүг таних нь байтугай шүү дээ... 
Өчигдөр орой чамайг гомдоочихов уу даа гэж их л санаа үовсон. Бас шөнө бичсэн захиаг минь уншсан болов уу гээд л. Яагаад байгаагаа ч ойлгоогүй, шөнөжингөө хөрвөөж хөрвөөж үүрээр унтсан. Гэхдээ хорвоод санах, хайрлах, санаа зовох хүнтэй байх шиг сайхан зүйл үгүй шүү дээ. Би чинийхээ сэтгэлийг ахиад зовоохгүйг хичээнээ. Ахиад зовоохгүй гэж худлаа яриад ч яах вэ. Миний найзад инээмсэглэл ямар гоё зохидгийг  мэдэх үү. Тийм болохоор дандаа хөөрхөн инээмсэглээд л байж бай за юу миний Булцаахай. Одоо дөнгөж есхөн хоноод л чи минь ирнэ шүү дээ. Гоё байгаа биз. Найз нь хоног тоолоод л сууж байна даа... Удахгүй чамайгаа тэврэнэ гэж бодохоор үнэхээр сайхан байна. Миний орны хөнжлийн даавуу нэг л бишээ. Жаахан байж байгаад л нэг тал руугаа овойгоод гүйчихийн. Миний хамгийн дургүй зүйлийн нэг бол хөнжлийн даавуу хийх. Залхуураад овойсон талаар нь хучаад унтаж байгаа. Чи ирж хурдан янзалж өгөөрэй за юу.... үүнийг уншаад чи минь инээмсэглээрэй. Найз нь чинийхээ инээмсэглэлд хайртай.
Бүдүүн Пандагаас чинь.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Түшиг болох гэсэн юм.

Хайрт минь чи сонсооч, шувуудын уяхан шивнээг, салхины намуухан сэвшээг, моддын найгах дууг...
Хайрт минь чи аялаач зөөлөн тэр эгшгийг, хайрынхаа нандин дууг
Хонгор минь чи шивнээч зүрхнийхээ үгсийг, сэтгэлийнхээ аясыг, намайгаа гэсэн бүхнийг...
Уйлах цаг ирэхэд мөрөө чамд зээллэх гэж энэ хорвоод би төрсөн
Учрал, хайрын орчлонд бартааг хамт туулах гэж орчлонд  би ирсээн.
Одко, найз нь чамдаа өдөр ирэх тусам улам л сэтгэлээ алдаж байна. Хол байхдаа үгүйлж ойр байхдаа улам л ойр байхыг хүсэх сэтгэл минь нэгэнт надад захирагдахаа больсоон. Анх чамтайгаа танилцаж байхдаа ийм хүн байгаагүйгээ би мэднэ ээ. Чи минь ч бас мэднэ. Чи намайг өөрчилж, бид нэгэндээ уусч байгааг чи мэддэг үү. тгэлээр дүүрэн байгаа миний зүрхэнд муу муухайгийн орон зай орших завсар өчүүхэн төдий ч байхгүй шүү дээ. Чи минь тэрийг сайн ойлгож итгээрэй. Эмэгтэй хүний зан л хойно уурлах бухимдах зүйл байдгийг би мэднэ ээ. тэр бүхэнд хатуу үг хэлж хүссэн тэр л үгсийг чинь чамдаа хэлдэггүй бардам занг минь өршөөгөөрэй. Гэхдээ найз нь чамайг сэтгэлдээ байнга л зөөлөн байлгадаг юм шүү. гаднаа хатуу ч дотроо буулт хийж байдгийг минь мэдээсэй гэж бодож байна. Чи минь үүнийг уншаад намайгаа илүү ихээр ойлгож, илүү их таних байхаа гэж бодож байна. Чи минь аравхан хоногийн дараа над дээрээ ирнэ. Өдөр хоног өнгөрөх тусам цагийн зүү явахаа больчихсон юм шиг л санагдаж байна. Яасан ч удаан өнгөрч байна даа. Хэцүү цагт, хүнд үе ганцхан чамайгаа түших хана хэрэм чинь байхыг би хүсдэг. Хайрт минь, бид хэзээ ч бууж өгөхгүйгээр ирээдүй өөд хамтдаа алхана аа. итгээрэй.
Чамайгаа хүндэтгэсэн 
Бүдүүн Панда чинь...

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Жаргал дүүрэн өглөөний бүсгүйд зориуллаа

Аз жаргал өглөө бүр цонхоор нарны цацрагтай хамт өрөөнд чинь орж ирээд нүүрийг чинь илбэн алс газраас үнсэлтийг минь дайж чамд минь хүргэдэг. Өд зүүсэн хайрын минь захиа үүгээр чамд минь хүрч байг. Бурхан надад нарны цацрагтай хамт энхрий гүнжээ илгээсээн.
Өглөөний залуугаас...

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS