Өглөөний мэнд хонгор минь. Бараг л өдөр болчихжээ. Унтаж унтаж сэрчихээд дөнгөж босч байгаа болохоор өглөө юм шиг санагдаад л. Өчигдөр ямар сонин зүүд зүүдлэвээ. Өвлийн үдэш чамайг гэрт чинь хүргэж өгөх гээд гараас чинь хөтлөөд алхаж явсан. Харин гэрийн чинь үүдэнд дүүг чинь хараад гайхсан шүү. Багаасаа хамт тоглодог байсан жаал байсныг хараад чи эгч нь юмуу гэж ирээд их гайхсан. Харин тэр нөхөр намайг хүргэн ахаа гээд их л баяртай байсан шүү. Даан ч энэ бүхэн зүүд юм даа. Найз нь танай дүүг таних нь байтугай шүү дээ...
Өчигдөр орой чамайг гомдоочихов уу даа гэж их л санаа үовсон. Бас шөнө бичсэн захиаг минь уншсан болов уу гээд л. Яагаад байгаагаа ч ойлгоогүй, шөнөжингөө хөрвөөж хөрвөөж үүрээр унтсан. Гэхдээ хорвоод санах, хайрлах, санаа зовох хүнтэй байх шиг сайхан зүйл үгүй шүү дээ. Би чинийхээ сэтгэлийг ахиад зовоохгүйг хичээнээ. Ахиад зовоохгүй гэж худлаа яриад ч яах вэ. Миний найзад инээмсэглэл ямар гоё зохидгийг мэдэх үү. Тийм болохоор дандаа хөөрхөн инээмсэглээд л байж бай за юу миний Булцаахай. Одоо дөнгөж есхөн хоноод л чи минь ирнэ шүү дээ. Гоё байгаа биз. Найз нь хоног тоолоод л сууж байна даа... Удахгүй чамайгаа тэврэнэ гэж бодохоор үнэхээр сайхан байна. Миний орны хөнжлийн даавуу нэг л бишээ. Жаахан байж байгаад л нэг тал руугаа овойгоод гүйчихийн. Миний хамгийн дургүй зүйлийн нэг бол хөнжлийн даавуу хийх. Залхуураад овойсон талаар нь хучаад унтаж байгаа. Чи ирж хурдан янзалж өгөөрэй за юу.... үүнийг уншаад чи минь инээмсэглээрэй. Найз нь чинийхээ инээмсэглэлд хайртай.
Бүдүүн Пандагаас чинь.






0 comments:
Post a Comment